• Нүүр
    • Бидний тухай
    • Бүтээгдэхүүн үйлчилгээ
    • Мэдээ, мэдээлэл
    • Холбоо барих
Y Insight

Y Insight

  • Нүүр
  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ, мэдээлэл
  • Холбоо барих

Бүтээгдэхүүн үйлчилгээ

Бид өнгөрсөн хугацаанд дараах төрлийн судалгаа шинжилгээний ажлуудыг амжилттай гүйцэтгээд байна.

Бизнесийн судалгаа

Нөхцөл байдлын шинжилгээ

Таны байгууллагын зах зээл дээрх байр суурь, баримталж буй бодлого стратеги, үйл ажиллагааны цар хүрээ зөв оновчтой байна уу? Та хаана явж байна вэ? Өрсөлдөгчтэй харьцуулахад та юугаараа ялгарч, хэр хурдтай явж байна вэ? зэрэг асуултанд та хариултаа олох болно.

Зах зээл, зорилтот хэрэглэгчдийн судалгаа

Та ямар зах зээл дээр ажиллаж байна вэ, зах зээлийн өсөлт бууралт, багтаамж, цаашдын хандлага, сегментчлэл, хэрэглэгчдийн зан төлөв, түүний өөрчлөлт, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, хүлээлт зэргийг тодорхойлно.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний судалгаа

Шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэх, брэндийн судалгаа, свот анализ, бүтээгдэхүүний концепт тест хийх, бүтээгдэхүүний танигдалт, үнэ тарифтай холбоотой судалгаанууд энэ бүлэгт хамаарна.

Бизнес төлөвлөгөө, идэвхжүүлэлтийн хөтөлбөр

Цогц бизнес төлөвлөгөө боловсруулах, шинэ бүтээгдэхүүний төсөл, судалгаанд суурилсан таамаглал хийх, борлуулалтын хөтөлбөр, арга хэмжээнүүдийн бодит үр дүнг тооцож анализ хийх

Шинэ бизнес хөгжүүлэлт

Бизнес төлөвлөгөөнөөс эхлээд хөрөнгө оруулагчидтай холбож санхүүжилт босгох хүртэлх бүхий л үе шатанд хамтран ажиллана.

Байгууллагын дотоод судалгаа

Ажилчдын сэтгэл ханамжийн судалгаа, байгууллагын соёлын судалгаа, хүний нөөцийн судалгаа, цалингийн судалгаа зэрэг багтана.

Нийгэм, эдийн засгийн судалгаа

ТЭЗҮ боловсруулалт

Техник, эдийн засгийн үндэслэлийг статистик тоон мэдээлэл, холбогдох судалгааны материалууд, макро эдийн засгийн судалгаа шинжилгээнд тулгуурлан чанартай гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд нэмэлт судалгааны ажлыг зохион байгуулна.

Төслийн менежмент, үнэлгээ, мониторинг

Томоохон төсөл хөтөлбөрийн явцын үнэлгээг хийх, дахин тооцоолох, ирээдүйн үнэ цэнийг тооцох зэрэг олон улсын арга, аргачлалын дагуу хийж гүйцэтгэнэ.

Төслийн менежмент, үнэлгээ, мониторинг

Томоохон төсөл хөтөлбөрийн явцын үнэлгээг хийх, дахин тооцоолох, ирээдүйн үнэ цэнийг тооцох зэрэг олон улсын арга, аргачлалын дагуу хийж гүйцэтгэнэ.

Нийгмийн үзүүлэлт

Байгаль орчин, Аялал жуулчлал, Хууль эрх зүй, Эрүүл мэнд, ХАА, Газар тариалан, Барилга угсралт, Боловсрол, Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр  судалгаа шинжилгээ хийж гүйцэтгэсэн туршлагатай.

Тодорхой сэдэв, ойлголтын хүрээнд хийх судалгаа

Аливаа нийгмийн харилцаа, үйл явдлын талаарх олон нийтийн санал бодол, хандлагыг тодорхойлох зорилготой судалгаанууд

Улс төрийн судалгаа

Улс төрчдийн рейтинг тогтоох, сонгогчдын зан төлвийг тодорхойлох, сонгогдсон байршлын нөхцөл байдалд шинжилгээ хийх зэрэг судалгааны ажлуудыг хийсэн туршлагатай.

Хэрэглэгчийн үйлчилгээ, процесс сайжруулалт

Хэрэглэгчийн замналын судалгаа

Энэхүү судалгаа нь танай байгууллагын хэрэглэгчийн хүлээлт болон та бүхний үзүүлж буй ажил үйлчилгээний гүйцэтгэлийн зөрүүнд нөлөөлөгч гол хүчин зүйлсийг зөв тодорхойлох, үйлчилгээний чанар стандарт, процессийн оновчтой байдлын түвшинг өрсөлдөгч байгууллагууд болон салбарын бэнчмарктай харьцуулсан байдлаар хийгддэгээрээ онцлогтой.

Хэрэглэгчийн байр сууринаас үйлчилгээний чанарыг үнэлж, сонгогдсон бүтээгдэхүүний хувьд хэрэглэгчийн замналыг тодорхойлно. Ингэснээр хэрэглэгчийн хувьд хамгийн дөт, хурдан үйлчилгээтэй байгууллага болох боломж нэмэгдэнэ.

Үйлчилгээний процессийг хялбаршуулах, үйлчилгээний стандарт, журам боловсруулах

Үйлчилгээ хүргэлтийн дараах сувгуудын хүрээнд ажиллана.

  • Үйлчилгээний үе шат болгон дээр процесс зураглалыг гаргаж хамгийн оновчтой, харилцагч төвтэй дизайныг боловсруулна.
  • Хэрэглэгчийн үйлчилгээнд ашиглагдах бичиг баримт, журам, стандартыг гаргана.
  • Үйлчилгээний чанарыг сайжруулах хэмжүүр үзүүлэлтийг оновчилно.

Борлуулалт үйлчилгээ хариуцсан нэгжийн ажилтнуудыг чадавхижуулах сургалт & зөвлөгөө

  • Борлуулалт үйлчилгээний ажилтнуудыг чадавхижуулахтай холбоотой бичиг баримт, журам боловсруулна.
  • ХЭРЭГЛЭГЧ ТӨВТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ багц сургалт

Үйлчилгээнд ашиглагддаг програмын шийдэл, автоматжуулалтын санал & зөвлөгөө

  • Call Center system, CRM+Registration system, ERP шаардлага тодорхойлох, захиалга хийх, нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
  • Be Expert – Борлуулалт үйлчилгээний ажилтныг бэлтгэх, хөгжүүлэх, чадавхижуулах 7 хүртэл модультай цогц платформ нийлүүлнэ.

Холбоо барих

  • “Вай Инсайт” ХХК, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Автозамчдын гудамж, J-Tower оффис барилга, 8-р давхар
  • +976-75-777-333
  • info@yinsight.mn

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ, мэдээлэл
  • Холбоо барих

© 2025. Y Insight