Бидний тухай

Бид 16 жилийн турш Монголын зах зээлд ажилласан туршлагадаа үндэслэн  “Вай Инсайт” ХХК-ийг 2019 оны 2-р сард байгуулан бизнес, нийгэм, эдийн засаг, улс төрийн чиглэлээр судалгаа шинжилгээний захиалгат ажлуудыг амжилттай гүйцэтгэж байна.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид нийт 1’203 аж ахуйн нэгж, байгууллагууд, 31,873 иргэдтэй ярилцлага хийж, Улаанбаатар хот болон 6 аймгийн нийт 7’744 өрхөөр зочилж, нийт 31 байгууллагын 41 судалгааны төслийг амжилттай гүйцэтгэсэн.

Одоогоор “Вай Инсайт” ХХК 40 орчим судлаачдаас бүрдсэн үндэсний хэмжээнд томоохон судалгаа, шинжилгээ хийх хүний нөөц болоод техник, технологийн цогц шийдлийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна.

Бид судалгаа шинжилгээний аливаа төслийг зөвхөн статистик мэдээлэл, олж мэдсэн зүйлсийн жагсаалт гэхээсээ илүү ажил хэрэгч зөвлөмж, урт хугацаанд ялах стратеги бүтээх боломжийг захиалагч байгууллагад олгохыг хичээн ажилладаг.

“Вай Инсайт”ХХК-ийн үүсгэн байгуулагчид, менежментийн гол ажилтнууд өмнө нь дэлхийн өнцөг булан бүрт гадаадын компаниудад ажиллаж байсан туршлагатай ба эдийн засаг, статистик, шинжилгээний арга зүй, программ хангамж, программчлал, социологи, маркетинг, санхүү, бизнесийн удирдлага зэрэг чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байна.

Манай байгууллагын дийлэнх ажилтнууд Монгол Улсын томоохон бизнесийн байгууллагуудад удирдах түвшинд ажиллаж байсан туршлагатай ба энэхүү практик туршлага нь зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд давуу талыг бий болдог.