Үйлчилгээний Салбарууд

Бид зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээгээр дамжуулан харилцагч байгууллагуудынхаа тогтвортой өсөлтийг хангахад тууштай тусалдаг. Манай үйлчилгээний гол салбарууд нь Монгол Улсын эдийн засгийн тулгуур чиглэлүүд болох Санхүү, Худалдаа, Үйлчилгээ (Retail), мөн нийгмийн чухал салбарууд болох Боловсрол, Эрүүл Мэнд юм. Бид салбар бүрийн онцлог, тулгамдсан асуудлыг гүнзгий ойлгож, зөвхөн тоо баримт бус, харин үнэ цэнэтэй, хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдийг санал болгодог.

Нийт бидний судалгаанд хамрагдсан байдал

85%
92%

Монгол Улсын Эдийн засгийн 85% хамардаг салбарууд, нийт хүн амын 92% судалдаг

85%

Product Quality Index

92%

Energy Generation

Санхүү

Санхүүгийн салбарын компаниудад (банк, ББСБ, даатгалын компани, үнэт цаасны компани, хөрөнгө оруулалтын сан гэх мэт) зориулсан, эрэлттэй бизнес судалгаануудыг гүйцэтгэж байна.

  • Зээлийн хэрэглээ, эрсдэлийн судалгаа

  • Хэрэглэгчийн, зах зээлийн судалгаа

  • Бүтээгдэхүүний судалгаа

  • Брэндийн судалгаа

  • Дижитал шилжилтийн судалгаа

  • Байгууллагын дотоод соёлын судалгаа

  • Ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгаа
  • Ногоон санхүүжилт ба ESG судалгаа

уул уурхай

Уул уурхайн хайгуул, олборлолт, ашиглалтын шатанд эрэлттэй судалгааны төрлүүд.

  • Орон нутгийн харилцаа ба дэмжлэг авах боломжийн судалгаа

  • Байгаль орчны нөлөөллийн талаарх олон нийтийн ойлголт, эсэргүүцлийн эрсдэлийн судалгаа

  • Хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчийн (банк, хөрөнгийн бирж) хандлагын судалгаа (ESG, ногоон санхүүжилт)

  • Мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ, цалингийн зах зээлийн судалгаа

  • Уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэгийн нийлүүлэлтийн гинжин хэлхээний судалгаа

  • Уурхайн хаалтын дараах газар ашиглалт, нөхөн сэргээлийн талаарх олон нийтийн хүлээлт
  • Ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгаа

Технологи

Технологи салбарын бизнесүүд (IT компани, софт хөгжүүлэлт, финтех, e-commerce платформ, телеком, дата центр, кибер хамгаалалт, ERP/CRM нэвтрүүлэгч, старт-ап гэх мэт)-д эрэлттэй судалгааны төрлүүд

  • Зах зээлийн хэмжээ ба өсөлтийн таамаг

  • Хэрэглэгчийн дижитал зан төлөв, сувгийн хэрэглээ

  • Шинэ бүтээгдэхүүний концепт тест ба туршилт

  • Үнийн загварчлал ба мэдрэмжийн судалгаа

  • Байгууллагын дижитал шилжилтийн бэлэн байдлын судалгаа

  • Кибер аюулгүй байдлын ойлголт ба хэрэгцээний судалгаа

  • Ажил олгогчдын IT мэргэжилтний хэрэгцээ, ур чадварын судалгаа

  • B2B худалдан авалтын шийдвэр гаргах замналын судалгаа

  • AI ба автоматжуулалтын хэрэглээ, хүлээлтийн судалгаа

Худалдаа, үйлчилгээ

Худалдаа, үйлчилгээний салбарын компаниуд (импортын компани, супермаркетын сүлжээ, мини-маркет, электроникийн дэлгүүр, рестораны сүлжээ, түц, гоо сайхны сүлжээ гэх мэт)-д түлхүү захиалагдах судалгааны төрлүүд.

  • Хэрэглэгчийн худалдан авалтын замнал (Customer Journey Mapping)

  • Дэлгүүрийн байршлын судалгаа

  • Хэрэглэгчийн сегментчлэл ба сагсны шинжилгээ

  • Үнийн мэдрэмж, үнийн загварчлал

  • Урамшууллын үр дүнгийн хэмжилт

  • Онлайн хүргэлтийн үйлчилгээний судалгаа

  • Дэлгүүрийн дотоод орчны тандалт судалгаа (Mystery Shopping)

  • Импортын барааны орлох чадварын судалгаа, E-commerce боломж

  • Хэрэглэгчийн лоялти хөтөлбөрийн үр дүн

  • Улирлын нөлөөлөл болон баярын борлуулалтын таамаглалын судалгаа

  • Хөдөө орон нутагт сүлжээ өргөтгөх боломжийн судалгаа

Боловсрол, Эрүүл мэнд

Боловсрол болон Эрүүл мэндийн салбарын хувийн байгууллагууд (сургууль, их дээд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, оношилгооны төв, лаборатори, эмийн сангийн сүлжээ, гоо сайхны клиник гэх мэт)-д эрэлттэй, ихэвчлэн захиалагддаг судалгааны төрлүүд.

  • Эцэг эхийн/хэрэглэгчийн сэтгэл ханамж, NPS хэмжилт

  • Үнийн мэдрэмж ба төлбөрийн чадварын судалгаа

  • Байршил ба шинэ салбар нээх боломжийн судалгаа

  • Брэндийн судалгаа

  • Хэрэглэгчийн замналын зураглал

  • Оношилгоо, эмчилгээний багцын үр дүн, үнийн судалгаа

  • Оюутан элсэлтийн таамаглал ба маркетингийн сувгийн үр дүн

  • Ажил олгогчдын үнэлгээ судалгаа

  • Ажилтнуудын сэтгэл ханамж, шаталтын судалгаа

  • Цахим үйлчилгээний хэрэглээ ба бэлэн байдал

  • Эрүүл мэндийн аялал жуулчлалын боломж

Үл хөдлөх хөрөнгө

Үл хөдлөх хөрөнгийн менежментийн судалгаа нь орон сууц, арилжааны болон үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит эрэлт-нийлүүлэлт, үнийн чиг хандлага, байршлын давуу тал, хөрөнгө оруулалтын өгөөж, эрсдэлийг гүнзгий шинжилж, таны хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх тунгалаг ойлголт ба бодитой шийдэл өгдөг төрөлжсөн судалгааны чиглэл юм.
  • Арилжааны үл хөдлөх хөрөнгө менежмент

  • Төслийн концепт тодорхойлох судалгаа

  • Эрэлт, нийлүүлэлт, өрсөлдөгчдийн судалгаа

  • Газрын үр ашигтай ашиглалтын хувилбарыг тодорхойлох

  • Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргах

  • Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлийг тооцох

  • Арилжааны зориулалттай үл хөдлөх (оффис, дэлгүүр)-ийн эрэлт, түрээсийн таамаг

Хүнс, хөнгөн үйлдвэрлэл

Хэрэглэгчийн сонголт, эрүүл мэнд, дадал, үнийн мэдрэмж, брэндийн хүлээн зөвшөөрөлт, шинэ бүтээгдэхүүний боломжийг гүнзгий шинжилж, танай бүтээгдэхүүний борлуулалт, зах зээлд эзлэх хувь, ашгийг бодитой нэмэгдүүлэх бодит дүгнэлт ба оновчтой шийдэлд хүргэх төрөлжсөн судалгааны чиглэл юм.
  • Хэрэглэгчийн амт, бүтээгдэхүүний ойлголт ба туршилтын судалгаа

  • Шинэ бүтээгдэхүүний концепт тест ба нэр, сав баглаа боодлын судалгаа

  • Үнийн мэдрэмж ба оновчтой үнийн загварчлал

  • Борлуулалтын сувгийн байршлын судалгаа

  • Худалдан авалтын замнал ба дэлгүүрийн тавиур дээрх харагдац судалгаа

  • Private Label vs Үндэсний брэндийн өрсөлдөх чадварын судалгаа

  • Экспортын боломж судалгаа

  • Сав баглаа боодлын байгаль орчинд ээлтэй байдлын талаарх хэрэглэгчийн ойлголт

  • Импортыг орлох чадвар, брэндийн чадамжийн судалгаа

  • Сүлжээ дэлгүүрт зориулсан урамшуулал, хямдралын үр дүнгийн хэмжилт

  • Хүнсний аюулгүй байдал, чанарын баталгааны талаарх олон нийтийн ойлголт

Барилга

Орон сууцны барилгын компаниудад (девелопер, захиалагч, гүйцэтгэгч) хамгийн эрэлттэй, үнэ цэнэтэй судалгааны төрлүүд

  • Орон сууцны эрэлт, хэрэгцээ ба ирээдүйн таамаглалын судалгаа

  • Зорилтот хэрэглэгчийн сегментчлэл ба худалдан авалтын шалтгааны судалгаа

  • Байршил ба хорооллын сонголтын судалгаа

  • Үнийн мэдрэмж ба нэгж м²-ийн оновчтой үнийн судалгаа

  • Төслийн концепт тест (нэг өрөө, студи, 2 өрөө, пентхаус г.м)

  • Амьдрах орчны онцлог, ногоон байгууламжийн талаарх хэрэглэгчийн хүсэл

  • Худалдан авалтын шийдвэр гаргах замнал ба маркетингийн сувгийн үр дүн

  • Хоёрдогч зах зээлийн (худалдаж авсаныхаа дараа зарах) таамаглал ба өгөөжийн судалгаа