Вай Инсайт

Вай Инсайт ХХК нь 2019 оноос бизнесийн судалгаа, нийгэм, эдийн засгийн судалгаа, олон улсын төсөл хөтөлбөрийн үнэлгээ, мэдээлэл цуглуулалт, сургалтын үйлчилгээг харилцагчдадаа мэргэжлийн өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.

Манай компани нь олон улсын стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгохын зэрэгцээ дэвшилтэт технологийг үйлчилгээндээ нэвтрүүлж 180 гаруй олон улсын болон дотоодын томоохон аж ахуй нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн судалгаа анализ, сургалтын төслийг амжилттай хамтран хэрэгжүүлсэн туршлагатай.

Одоогоор “Вай Инсайт” ХХК 30 орчим судлаачдаас бүрдсэн үндэсний хэмжээнд томоохон судалгаа, шинжилгээ хийх хүний нөөц болоод техник, технологийн цогц шийдлийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна.

Бид судалгаа шинжилгээний аливаа төслийг зөвхөн статистик мэдээлэл, боловсруулсан тоон үр дүн бүхий тайлангаас илүү ажил хэрэгч зөвлөмж анализ, урт хугацаанд ялах стратеги бүтээх боломжийг захиалагч байгууллагад олгохыг хичээн ажилладаг.

Ёс зүй – Хариуцлага – Хөгжил

Бидний туршлага

Манай компани нь ESOMAR, ISO 20252:2019 олон улсын стандартын дагуу олон улсын болон дотоодын томоохон аж ахуй нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн 180 гаруй судалгаа анализ, сургалтын төслийг амжилттай хамтран хэрэгжүүлсэн туршлагатай.

18+

жилийн туршлага

180+

захиалагчид

320+

судалгаа

Алсын хараа

Мэргэжлийн, итгэл даахуйц, инновацлаг судалгааны шийдлээр зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулсан тэргүүлэгч байгууллага байх.

Эрхэм зорилго

Олон улсын стандарт арга зүй, мэргэжлийн ёс зүй, дэвшилтэт технологид тулгуурлан байгууллага болон хувь хүмүүст итгэлцэхүйц дата, оюунлаг дүгнэлт, бодитой шийдэл хүргэнэ.

Business Meeting

Үнэт зүйл

Ёс зүй ба нууцлал

Бизнесийн болон эх сурвалжийн мэдээллийг чанд хамгаалж, нууцын тухай хуулийг ямагт баримтална.

Итгэлцэл ба үр дүн

Харилцагчдадаа ил тод, баталгаатай үр дүнг хүргэхийн зэрэгцээ, шийдвэр гаргалтад нөлөөлөх олон талт анализ, зөвлөмж санал болгоно.

Хамт олон ба хөгжил

Багийн гишүүн бүрийн мэргэжлийн өсөлт хөгжил, нийгмийн хариуцлагыг дээдлэн ажиллана.

ХАМТРАН АЖИЛЛАХ ДАВУУ ТАЛУУД

ЧАНАРЫН ХЯНАЛТЫН СТАНДАРТ
Судалгааны түүвэрлэлт, мэдээлэл цуглуулалт, хяналт, боловсруулалт, тайлан дүгнэлт зэрэг бүхий л үе шатуудад олон улсын судалгааны ёс зүйн хэмжүүр болох ESOMAR, ISO 20252:2019 стандартыг мөрдөн ажилладаг.

ДАТА БААЗ
Бид нээлтэй мэдээллүүдийг нэгтгэн баяжуулсаар Монгол Улсын 1.5 сая хэрэглэгчдийн утасны дугаар, байршил, нас хүйс, мөн 100 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын утасны дугаар, үйл ажиллагааны чиглэл, ажилчдын тоон мэдээллийг бүрдүүлээд байна.

ЗАЙНААС СУДАЛГАА АВАХ
Судалгааг зайнаас зохион байгуулах, бага зардлаар богино хугацаанд үр дүнг харах, алслагдсан сум сууринд байгаа хэрэглэгчийг судлах зэрэг боломжуудыг олгодог телефон утасны судалгааны мэргэшсэн операторуудтай.

СУДАЛГААНЫ ДИЗАЙН, ТӨЛӨВЛӨЛТ

Туршилтын судалгааг зохион байгуулж захиалагч байгууллагад танилцуулсны дараа судалгааны дизайн, төлөвлөлтийг эцэслэдэг. Мөн судалгааны үр дүнг илүү бодитой болгох үүднээс төрөл бүрийн чанарын судалгаануудыг түлхүү зохион байгуулдаг.

БЕНЧМАРКИНГ, ХАРЬЦУУЛСАН АНАЛИЗ
Бид ямар ч төрлийн судалгааны төсөл дээр гадаад улс орнууд дахь ижил төстэй кейсүүдийг Монгол Улсын зах зээл, хэрэглэгчийн зан төлөв, хандлагатай харьцуулан судалдаг.

ҮНИЙН БОДЛОГО
Захиалагч байгууллагуудын нөөц бололцоо, нөхцөл байдалд нийцүүлэн үнийн уян хатан бодлого баримталж урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг чухалчилдаг.

МАТЕРИАЛЛАГ БААЗ
Судалгааны мэдээлэл цуглуулах техникийн болон програм хангамжаар бүрэн хангагдсан. Фокус булгийн ярилцлага зохион байгуулах зориулалтын өрөө, танхимтай.

ГЭРЭЭТ МЭДЭЭЛЭГЧИД
УБ хот болон 21 аймаг, 360 гаруй сумын худалдааны цэгүүдийн төлөөлөл буюу хүнсний дэлгүүр, сүлжээ супермаркетууд, зах, худалдааны төв, хоолны газар, ресторан ажиллуулдаг эзэд, ажилтнуудыг гэрээт мэдээлэл цуглуулагчаар сонгон хамтран ажилладаг.

Ёс зүй – Хариуцлага – Хөгжил

Удирдах баг

200 гаруй судалгаа, шинжилгээ, бизнес стратегийн зөвлөх үйлчилгээн дээр ажилласан, өндөр ур чадвартай баг таны бизнесийг өргөжүүлэх, зах зээл, хэрэглэгчээ судлаж, илүү таньж мэдэхэд туслахад бэлэн байна.

Б.Анхбаяр

Гүйцэтгэх захирал

Б.Анхбаяр
Ш.Амарбаясгалан

Төсөл, сургалт хариуцсан захирал

Ш.Амарбаясгалан
Т.Оюунтуяа

Өгөгдөл, судалгаа хариуцсан захирал

Т.Оюунтуяа
А.Мөнхбаясгалан

Үйл ажиллагаа эрхэлсэн захирал

А.Мөнхбаясгалан