• Нүүр
    • Бидний тухай
    • Бүтээгдэхүүн үйлчилгээ
    • Мэдээ, мэдээлэл
    • Холбоо барих
Y Insight

Y Insight

  • Нүүр
  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ, мэдээлэл
  • Холбоо барих

Яагаад биднийг сонгох хэрэгтэй вэ?

Чанарын хяналтын стандарт

Бид судалгааны түүвэрлэлт хийх, мэдээлэл цуглуулах, хяналт тавих, боловсруулалт хийх, тайлан боловсруулах гэхчлэн судалгааны бүхий л үе шатуудад олон улсын судалгааны ёс зүйн стандарт болох ESOMAR, ISO 20252:2019 стандартыг мөрдөн ажилладаг.

Дата бааз

Бид Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын нээлттэй мэдээллийг цуглуулах аргачлалаар нийт 1.5 сая хэрэглэгчдийн утасны дугаар, байршил, нас хүйс, байгууллагын утасны дугаар, үйл ажиллагааны чиглэл, ажилчдын тооны мэдээллийг бүрдүүлээд байна.

Зайнаас судалгаа авах

Судалгааг зайнаас зохион байгуулах, бага зардлаар богино хугацаанд үр дүнг харах, алслагдсан сум сууринд байгаа хэрэглэгчийг судлах зэрэг боломжуудыг олгодог телефон утасны судалгааны мэргэшсэн операторуудтай.

Судалгааны дизайн, төлөвлөлт

Бид туршилтын судалгааг зохион байгуулж захиалагч байгууллагад танилцуулсны дараа судалгааны дизайн, төлөвлөлтийг эцэслэдэг. Судалгааны үр дүнг илүү бодитой болгох чанарын судалгааг түлхүү зохион байгуулдгаараа давуу талтай.

Бенчмаркинг, харьцуулсан судалгаа давхар хийх

Бид ямар ч төрлийн судалгааны төслийг хийхдээ бусад улсад хийгдсэн ижил төрлийн судалгаануудыг давхар судлан харьцуулдаг. Мөн гадаад улс орнууд дахь кейсүүдийг Монгол Улсын зах зээл, хэрэглэгчийн зан төлөв, хандлагатай харьцуулсан судалгаа хийдэг.

Мэдээллийн аюулгүй байдал, чанарын удирдлага

Монгол улсын судалгааны байгууллагуудад мэдээлэл технологийн чиглэлээр бэлтгэсэн ажилтан, ажлын байр хомс байдаг бол манай байгууллага бүтэн цагийн мэдээлэл технологийн ажилтан ажиллаж судалгааны процессыг оновчлох, автоматжуулах, дата мэдээллийн аюулгүй байдлыг хангах, архивлах ажлыг хөгжүүлж байна.

Материаллаг бааз, хүний нөөц

Судалгааны мэдээлэл цуглуулах техник болон программ хангамжаар бүрэн хангагдсан. Фокус бүлгийн ярилцлага зохион байгуулах зориулалтын өрөө, танхимтай. УБ хот болон 21 аймагт ажилласан туршлагатай 40 гаруй гэрээт судалгааны мэдээлэл цуглуулагчидтай.

Гэрээт мэдээлэгчид

УБ хот болон 21 аймаг бүрийн борлуулалтын цэг бүрийн төлөөлөл буюу хүнсний дэлгүүр, сүлжээ супермаркетууд, зах, худалдааны төв, хоолны газар, ресторан ажиллуулдаг эзэд болон ажилтнуудыг гэрээт мэдээлэл цуглуулагчаар сонгож хамтран ажилладаг.

Холбоо барих

  • “Вай Инсайт” ХХК, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Автозамчдын гудамж, J-Tower оффис барилга, 8-р давхар
  • +976-75-777-333
  • info@yinsight.mn

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Мэдээ, мэдээлэл
  • Холбоо барих

© 2025. Y Insight