Үл хөдлөх хөрөнгийн зах зээл Монгол Улсад, тэр дундаа Улаанбаатар хотод эрчимтэй хөгжсөөр байна. Үүнийг дагаад үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр мэргэшсэн төрөл бүрийн үйлчилгээний компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Бид ч мөн барилга угсралтын компаниудтай хамтран тухайн байршил дээр хэрэгжих төслийг богино хугацаанд үр өгөөжтэй байх боломжит хувилбаруудыг тодорхойлох зорилготой зах зээлийн судалгаа, зорилтот хэрэглэгчдийн судалгаа, төслийн концепт судалгаа, орчны судалгаа, үнийн судалгаа зэргийг хийж гүйцэтгэж байна.

Бид энэ удаад барилга угсралтын салбарт тэргүүлэгчдийн нэг Гангар Инвест компанитай амжилттай хамтран ажиллалаа.